Loading ...
01

MN домэйн нэр хэрхэн авах вэ?

Юуны өмнө Та өөрийн сонгосон нэрээ авах боломжтой эсэхийг datacom.mn сайтаар шалгаарай. Үүний тулд datacom.mn сайтад хандан Домэйн нэр оруулах хэсэгт авах гэж буй домэйн нэрээ оруулаад хайлт хийнэ.
Хайлтын үр дүн Боломжтой гэж байвал та энэ нэрийг худалдан авч болно. Интернэтээр үргэлжлүүлэн худалдан авалтаа хийх буюу Үйлчилгээний төвд ирж үйлчилгээгээ авч болно. Онлайнаар худалдан авалт хийх бол ХХБ, Голомт, Хадгаламж банкны дотоодын карт болон Мost Money, Pay Pal төлбөрийн системүүдийг ашиглах боломжтой. Үйлчилгээний төв дээр ирж үйлчлүүлэх бол Хан уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж, Галакси Тауэр, 5007 тоотод үйлчилгээний төв ажиллаж байна. Домэйн нэрийн жилийн төлбөр 132'000 ₮/жилд /НӨАТ орсон/.

02

Миний домэйн нэрийн хугацаа хэзээ дуусах вэ?

Домэйн нэрийнхээ хугацааг хэзээ дуусахыг харахын тулд datacom.mn сайтын хамгийн доор байрлах цэснээс УДИРДЛАГЫН ТАЛБАР хэсгийн WHOIS мэдээллийн санг сонгох буюу эсвэл https://www.datacom.mn/home/whois.php холбоосыг дараарай.
Гарч ирэх цонхонд өөрийн домэйн нэрийг оруулж, CAPTCHA буюу баталгаажуулах кодыг оруулаад хайна.
Ингэснээр таны домэйн эзэмшигчийн мэдээлэл буюу Домэйн нэр хэний нэр дээр байгаа болон хэзээ хугацаа дуусах (Expiration Date) талаар бүрэн мэдээлэл гарч ирнэ. Хэрэв таны эзэмшигчийн мэдээлэл буруу байвал яаралтай шинэчлэх шаардлагатай.

03

Домэйн эзэмшигчийн мэдээллээ хэрхэн шинэчлэх вэ?

Та домэйн нэр бүртгүүлэх үедээ оруулсан эзэмшигчийн хаягийн мэдээллийг өөрчлөгдсөн тохиолдол бүрт нь байнга шинэчилж байх шаардлагатай. Энэхүү мэдээллийг үнэн зөв байлгаснаар та үйлчилгээнийхээ мэдээллийг өөрийн и-мэйлээр цаг тухайд нь шуурхай авах, төлбөр тооцоо, хугацааг хянах зэргээр домэйн нэрээ бусдад алдахгүйгээр найдвартай эзэмших боломжоо бүрэн хангана.

Бүртгэлийн мэдээллийг дараах зааврын дагуу шинэчилнэ.

    Өөрийн эзэмшиж буй домэйн нэрийн эзэмшигчийн мэдээлэл үнэн зөв, гүйцэд байгаа эсэхийг хаягаар орж шалгана.
  1. Өөрийн эзэмшиж буй домэйн нэрийн эзэмшигчийн мэдээлэл үнэн зөв, гүйцэд байгаа эсэхийг https://www.datacom.mn/home/whois.php хаягаар орж шалгана.
  2. Мэдээлэл хуучирсан эсвэл алдаатай бол дараах аргаар мэдээллээ шинэчилнэ. Үүнд:

  • https://www.datacom.mn хаягаар НЭВТРЭХ товч дээр даран хэрэглэгчийн панельдаа бүртгүүлсэн имэйл, нууц үгээ оруулан нэвтэрнэ. /Хэрэв нууц үгээ санахгүй байвал НЭВТРЭХ товч дээр даран нууц үг сэргээх холбоос дээр дарж, имэйлээр нууц үгээ сэргээж авна. Мөн та Датакомоос домэйн нэр аваагүй бол хэрэглэгчийн панелийн хаягийг тухайн рэсэллэр байгууллагаас авахыг анхаарна уу./
  • Панельд нэвтэрсний дараа УДИРДЛАГЫН ТАЛБАР хэсгийн дээд хэсэгт байрлах цэснээс Миний үйлчилгээ болон Домэйн нэр товчийг дарахад таны домэйн болон дагалдах үйлчилгээнүүд гарч ирнэ.
  • Мөн та панельд нэвтэрсний дараа УДИРДЛАГЫН ТАЛБАР хэсгийн баруун хэсэгт ТАНЫ МЭДЭЭЛЭЛ талбарын ШИНЭЧЛЭХ товчийг дарж орон, мэдээллээ шинэчилснээр таны мэдээлэл WHOIS домэйн нэрийн бүртгэлийн нээлттэй санд хадгалагдана.
04

Хэрэглэгч тулгарч буй асуудлаа хэрхэн шийдвэрлүүлэх вэ?

Хэрэв Та манай үйлчилгээг ашиглах явцад ойлгомжгүй зүйл гарсан бол support@datacom.mn и-мэйл хаягаар хүсэлтээ илгээгээрэй. Хэрэглэгчид зөвлөх үйлчилгээний төв и-мэйлээр хүсэлтийг хүлээн авч ажлын 4 цагт багтаан таны хүсэлтэд хариу өгөх болно. Та Датаком дахь хэрэглэгчийн бүртгэлээрээ нэвтрэн орж Тусламжийн хүсэлт нээх товчийг даран холбогдох албыг сонгон хүсэлт гаргаж өөрт шаардлагатай мэдээлэл, тусламж зөвлөгөөг авч болно.

Утсаар холбогдохыг хүсвэл 7000 0505 утсаар үйлчилгээний менежерт хандана уу.

Ажлын өдрүүдээр 9.00-18.00 цагт танд нээлттэй үйлчилнэ.

05

Нэгэнт устсан домэйн нэрийг ахин авах боломжтой юу?

Устгалын ангилалт байгаа домэйн нэрийг нэмэлт 240'000 төг төлөөд сэргээж болно, устаад системээс гарсан домэйн нэрийг шинээр бүртгүүлж авч болно

06

Шинээр авсан домэйн нэр дээрээ танилцуулгын хуудас болон засвартай хуудас хэрхэн тавих вэ?

Та www.webcity.mn сайтад бүртгүүлэн өөрт шаардлагатай хуудас болон сайтыг бүтээж домэйн нэртэйгээ холбох боломжтой.

01

Төлбөрүүд нөат орсон үнэ үү?

Тийм, сайт дээр байгаа, нэхэмжлэх дээр байгаа үнэ бүгд нөат орсон үнэ.

02

Төлбөрүүд хэдэн сарын төлбөр вэ?

VPS, dedicated серверийг та 1 сараар авч болно. бусад бүх үйлчилгээ 1 жилээр бодогдог.

03

Тамгатай нэхэмжлэл авч болдог уу

Болно, сануулага мэйлд хариу өгөөд нэхэмжлэх авч болно, үйлчилгээний албатай утсаар холбогдож авч болно, өөрийн биеэр ирээд авч болно.

04

НӨАТ-н баримтаа яаж авах вэ?

Гүйлгээний утга дээр РД-ээ бичдэг санхүүгээс шууд шивээд оруулна. Мэйл бичиж болно, 70000505(3) санхүүтэй утсаар холбогдоод авч болно.

05

Онлайнаар хэрхэн төлбөрөө төлөх вэ?

Та Датакомын удирдлагын панелаараа нэвтрэн ороод Төлбөр тооцоо хэсэгт зочлон өөрт шаардлагатай үнийн санал болон нэхэмжлэх авах мөн өөрийн ашигладаг банкны үйлчилгээгээрээ төлбөрөө онлайнаар төлөх боломжтой.

01

Бизнес имэйл хэрхэн үүсгэх вэ?

https://www.datacom.mn хаягаар НЭВТРЭХ товч дээр даран хэрэглэгчийн панельдаа бүртгүүлсэн имэйл, нууц үгээ оруулан орсны дараа буюу панельд нэвтэрсний дараа УДИРДЛАГЫН ТАЛБАР хэсгийн дээд хэсэгт байрлах цэснээс Миний үйлчилгээ -г дарахад таны үйлчилгээнүүд харагдана. Эндээс бизнес имэйлийн бүтээгдэхүүн удирдах товчийг дарж ороод, Мэйл хаяг үүсгэх хэсэг дээр үүсгэх гэж байгаа имэйлийнхээ мэдээллийг оруулж имэйл хаягаа үүсгэнэ.

02

Бизнес имэйлийг ашиглах гарын авлага байдаг уу?

Бизнес имэйлийн гарын авлагыг та https://www.datacom.mn сайтын тусламж цэсний мэдлэгийн санд ороод, Бизнес имэйл англиллыг сонгон өөрт шаардлагатай мэдээлэл, тохиргооны гарын авлагыг авах боломжтой.

03

Бизнес и-мэйл үйлчилгээ ямар ашигтай вэ?

Үнэгүй и-мэйл үйлчилгээ болон жижиг үйлчилгээнүүдээс илүү танд баталгаатай, найдвартай үйлчилгээг бизнес имэйл үзүүлэх болно. Та өөрийн домэйн нэрээ ашиглан нэр@таныдомэйн.mn хаяг үүсгэн, бизнес хамтрагчдаа илүү итгэлцэл төрүүлэх, брэндээ сурталчлах боломжтой. Та илүү найвартай хамгаалагдсан, тасралтгүй 24 цагийн ажиллагаа, СПАМ шүүгч, орчин үеийн дизайн бүхий имэйлийн үйлчилгээг авна.

04

Имэйлийн автомат хариулагч яаж ашиглах вэ?

Та өөрийн Webmail хаягаар нэвтэрч ороод, тохиргооны хэсгээс Forward, AutoResponder зэргийг тохируулах боломжтой.

Дэлгэрэнгүй зааврыг https://www.datacom.mn сайтын тусламж цэсний мэдлэгийн санг сонгон Бизнес имэйлийн хэрэглэгч сэдвийг сонгосноор танд шаардлагатай гарын авлагууд гарч ирнэ эсвэл дараах холбоос дээр дарж орно уу.
https://www.datacom.mn/index.php/knowledgebase/15/Biznes-imeiliin-hereglegch

05

Имэйлийн лист үүсгэн масс имэйл илгээх боломжтой юу ?

Та имэйлийн лист үүсгэн имэйл явуулах байгууллагуудын имэйлийг нэмж масс имэйл явуулах боломжтой.

06

Webmail дээр ssl тохируулах боломжтой юу?

Боломжтой. Та SSL-ээ худалдаж авсны дараа Датакомын удирдлагын панелийн бизнес имэйл удирдах хэсэг дээр тохируулах боломжтой. Мөн манай техникийн албанд support@datacom.mn хаягаар болон 7000-0505 (2) утсаар хандан тусламж, зөвлөгөө авч болно.

07

Хостын имэйл болон бизнес имэйлийн ялгаа?

Бизнес имэйл нь тусдаа мэйл сервер дээр ажилладаг, 1 аккаунт 10ГБ багтаамжтай бие даасан үйлчилгээ юм.
Харин хостод дагалдах мэйл нь вэб байршуулах үйлчилгээнд дагалдан вэб сервер дээр байдаг үнэгүй имэйл юм. Нийт мэйлүүдийн багтаамж тухайн хостын багтаамжын 15%-иас хэтрэхгүй байх шаардлагатай байдаг бөгөөд вэб сервэр ажиллахгүй тохиолдолд мэйл ч мөн ажиллахгүй болдог.

08

Бизнэс Мэйл үйлчилгээ нэг сарын туршилтаар ашиглах боломжтой юу?

Боломжгүй.

09

Вэб хост дагалдсан мэйл, бизнес мэйл, google gsuite - үйлчилгээнүүдийн мэйл сервис нь хоорондоо ямар ялгаатай вэ?

Бизнес имэйл нь тусдаа мэйл ажиллах сервер дээр ажилладаг ямар нэгэн үйлчилгээнд үнэгүй дагалддаг имэйл биш, 1 аккаунт 10ГБ багтаамжтай.

Хостод дагалдах мэйл нь вэб байршуулах үйлчилгээнд дагалддаг вэб сервер дээр байдаг үнэгүй имэйл, нийт мэйлийн багтаамж тухайн хостын багтаамжаас 50% хэтрэхгүй байх шаардлагатай.

GSuite мэйл бол гүүгл серверт суурилсэн бизнес имэйл юм. 1 аккаунт 30ГБ багтаамжтай, Гүүглийн нэмэлт аппууд бүгд боломжтой, ажил хэргээ хуваарилах, хуваалцах хамтран ажиллах олон нэмэлт боломжуудтай.

01

Вэб хостинг гэж юу вэ?

Веб хостинг, Hosting server - Хостинг сервер гэдэг нь вебийг интернетэд байрлуулах веб серверээр хангах үйлчилгээ юм. Та веб хостинг үзүүлэгч компаниас сервер дээр нь тодорхой хэмжээний зайн үйлчилгээг аваад, веб сайтыг байрлуулж, домэйн нэр холбон тохируулснаар веб сайт нь ажиллаж, бусдад харагдах боломжтой болдог.

02

Танай хост хаана байршдаг вэ?

Америкт байршдаг, Онлайн вэб дээр суурилсан үйлчилгээнүүдийн чухал шаардлага бол найдвартай ажиллагаа байдаг. Тиймээс газарзүйн хувьд байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс үүсэх эрсдлээс сэргийлэх зорилгоор өөр өөр 3 мужид байршдаг. Мөн эрчим хүч болон интернэтийн тасралтгүй холболт мөн хамаарна.

03

Хост дээр хэрхэн backup үүсгэх вэ?

Linux :

Өөрийн хэрэглэгчийн удирдлагын панелиар орсныхоо дараа Миний Үйлчилгээ цэс - рүү ороод харгалзах Линукс Дундын сервер “Бүтээгдэхүүн удирдах” товч дээр дарна. Control Panels хэсэг дээр Web Hosting товч дээр дарж cPanel - д ороод Backup Wizard - дотроос Full backup - сонголтоор нөөцлөлт хийн татаж авна.

Серверийн хувьд Линукс төрлийн вэб хостинг - д автомат нөөцлөлт өнгөрсөн 7 хоногийн хугацаатайгаар авдаг.


Windows :

Өөрийн хэрэглэгчийн удирдлагын панельд орсныхоо дараа Миний Үйлчилгээ цэс рүү ороод харгалзах Линукс Дундын сервер “Бүтээгдэхүүн удирдах” товч дээр дарна. Control Panels хэсэг дээр Web Hosting товч дээр дарж Plesk Panel -д орсныхоо дараа баруун дээд хэсгээс Backup Manager - т орж нөөцлөлт хийн татаж авна.

Серверийн хувьд Windiws төрлийн вэб хостинг - д автомат нөөцлөлт байхгүй.

04

Linux болон windows хост алийг нь сонгох вэ?

Хэрэв танд хост хэрэгтэй болсон тохиолдолд "Линукс эсвэл Виндоус" хостын алийг нь сонгох вэ? гэсэн асуулт тулгарна. Эдгээрийн хооронд томоохон ялгаа байдаггүй бөгөөд үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагаас алийг нь сонгох нь хамаардаг. Өөрөөр хэлбэл таны вэб сайтын код ямар програмчлалын хэл дээр бичигдсэнээс хамаарна. Жишээ нь PHP, CGI, Python, Dreamweaver, Perl, WordPress® эсвэл бусад Web app-ууд дээр вэб сайт тань хийгдсэн бол LINUX хост сонгоно харин ASP, ASP.NET and PHP хэл дээр бичигдсэн вэбтэй MSSQL Database ашиглах шаардлагатай бол WINDOWS хост сонгоно.

05

Вэб байршуулах үйлчилгээтэй байж байгаад утсгалд орсон сунгалт хийвэл хуучин вэбсайт маань ахин ажилд орох уу?

Орохгүй, хостын үйлчилгээ дуссанаас хойш 14 хоног хүртэлх хугацаанд хэрэглэгчийн дата серверт байршина. Нэгэнт устгалд орсон бол вэб дахин сэргэх боломжгүй.

06

Дундын хостинг болон Хувийн хийсвэр серверийн ялгаа?

Дундын хост бол тан шиг хэд хэдэн хэрэглэгч нэг серверийн хүчин чадлыг хувааж ашиглана гэсэн үг. Хувийн хийсвэр сервер бол та нэг серверийн хүчин чадлыг дангаараа ашиглаж болно, серверийн тохиргоог өөрөө хийж болно.

01

Танайх гэрээ хийдэг үү?

Манайх цаасан гэрээ хийхгүй, үйлчилгээний хугацааны талаарх мэдээлэл, төлбөрийн талаарх мэдээлэл бүгд мэйлээр очно.

02

Танайхаас Microsoft Office, Windows, вирусны эсрэг программуудын лиценз авж болох уу?

Манайд вирусны эсрэг програмын лиценз өгөх үйлчилгээ байхгүй.

03

Танай оффис хаашаа нүүсэн бэ?

"Галакси Тауэр, 4005 тоот Хан уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж".