Loading ...

Түүхэн замнал

Он цагийн

Тоолол

1994
Мэдээллийн харилцаа ББХК нэртэйгээр анх байгуулагдлаа.
1994 онд Мэдээллийн харилцаа ББХК нэртэйгээр анх байгуулагдаж, Монголд анх удаа дотоодын сүлжээ болон Интернэтийн үйлчилгээг явуулж эхэлсэн.
1995
12 сар
Газрын станц суурилуулан ашиглаж эхлэв.
1996
1 сар
Интернэтийн бүрэн үйлчилгээний анхны төвийг нээлээ
Энэ өдрөөс Монголчууд Интернэтэд онлайнаар холбогдох гарцтай болж, Интернэт хэрэглэгчдийн тоо 500 гаруй болсон байв.
1996
3 сар
www.mol.mn сайтын анхны хувилбар
МongoliaOnline буюу www.mol.mn сайтын анхны хувилбар Интернэтэд тавигдаж, Компьютерийн MN сэтгүүлийн анхны дугаар гарав.
1996
5 сар
Датаком ХХК болон өргөжлөө
"Мэдээллийн Харилцаа" ББХК нэрээ сольж, Датаком ХХК болон өргөжлөө.
1997
6 сар
Пан Азийн сүлжээний Олон улсын хурал
"PAN Asia Networking" Пан Азийн сүлжээний Олон улсын хурлыг Улаанбаатар хотноо Чингис хаан зочид буудалд зохион байгуулав. Азийн орнуудын 100 гаруй төлөөлөгчид хуралд оролцлоо.
1997
7 сар
www.mol.mn портал сайт шинэчлэн зохион байгуулагдав
1997 оны 7 сарын 1-нээс МongoliaOnline буюу www.mol.mn портал сайт шинэчлэн зохион байгуулагдав.
1998
8 сар
Анхны охин компани болох Датанэт ХХК байгуулагдав
Датакомын анхны охин компани болох Датанэт ХХК байгуулагдав. Энэ компани улс хоорондын болон орон нутгийн холбоо, Интернэт бусад төрлийн өгөгдлийн сүлжээний үр ашигтай, өндөр хурдын суваг түрээслэх, холболт хийх, сүлжээний нууцлал, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх, байгууллага хоорондын виртуаль сүлжээ байгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэллээ.
1998
12 сар
Монголын Интернэтийн 2 жилийн ойг тэмдэглэв
Монголын Интернэтийн 2 жилийн ойг тэмдэглэв. Датаком компани 1500 орчим хэрэглэгчтэй болсон байлаа. Энэ үед ЗакНэт буюу сансрын антенн ашиглах үйлчилгээ, глобал Х25 сүлжээ, Датафакс, Дайрек Пи Си зэрэг үйлчилгээнүүд шил шилээ даран нэвтэрч байв.
1999
10 сар
Mэйжикнэт Интернэтийн үйлчилгээний төвийг байгуулав
Mэйжикнэт буюу MagicNet гэсэн нэр нь Mongolian Acsess to Global Information and Communication гэсэн англи үгний товчилсон хэлбэр юм. Мэйжикнэт нь ХХК болон зохион байгуулагдсан.
1999
11 сар
Санхүүгийн үйлчилгээний Нэткарт ХХК-г байгуулав
Нэткарт нь 2000 оны 6 сард Монгол Банкнаас Банк бус Санхүүгийн Байгууллагын эрх авснаар шинэчлэн зохион байгуулагдаж, Монголын анхны электрон төлбөр тооцооны үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж эхэллээ.
2001
6 сар
НэтФон-NetPhone үйлчилгээг амжилттай нэвтрүүлэв
Америкийн АТ&Т компанийн холбооны шугамаар АЙ-ПИ технологид суурилсан Олон улсын телефон ярианы НэтФон-NetPhone үйлчилгээг амжилттай нэвтрүүлэв.
2001
11 сар
POP хандалттай боллоо
@mol.mn и-мэйл хэрэглэгчид POP хандалттай боллоо.
2002
НэтБилл үйлчилгээ болон Нэткарт дебит картыг үйлчилгээнд гаргалаа
2002 онд Нэткарт ХХК анхны элетрон төлбөр тооцооны НэтБилл үйлчилгээ, онлайн төлбөрийн Нэткарт дебит картыг үйлчилгээнд гаргалаа. Монголчууд Интернэт дэлгүүр, вэбэд суурилсан төрөл бүрийн үйлчилгээ эрхлэн, төлбөр тооцоогоо Интернэтээр шууд хүлээн авах анхны боломжийг олов.
2002
9 сар
төлбөртэй и-мэйлийн үйлчилгээг нэвтрүүлэв
Датаком Монголдоо анх удаа вирус, спамын дээд зэргийн хамгаалалттай Бизнес ангиллын, төлбөртэй и-мэйлийн үйлчилгээг нэвтрүүлэв.
2003
4 сар
Мэйжикнэт ХХК нэрээр бие даан үйл ажиллагаагаа явуулах болов
"МэйжикНэт" болон "ДатаНэт" компаниуд нэгдэн Мэйжикнэт ХХК нэрээр бие даан үйл ажиллагаагаа явуулах болов.
2003
6 сар
35 ам.доллар болгож хямдрууллаа
Домэйн нэрийн үнийг бүртгэлийн хураамжгүй, жилийн 35 ам.доллар болгож хямдрууллаа.
2004
6 сар
WWW Express вэб салоныг нээн ажиллуулав
Мэдээллийн Технологийн Yндэсний Парктай хамтран Интернэт хэрэглээг нэмэгдүүлэх, вэб хуудсыг нийтийн хүртээл болгох, вэбийн үйлчилгээ болон энэ чиглэлийн байгууллагуудын талаарх мэдээллийг үйлчлүүлэгчдэд цаг алдалгүй, нэг цэгээс хүргэх цогц үйлчилгээг үзүүлэх зорилгоор WWW Express вэб салоныг нээн ажиллуулав. Энэ нь Монголын зах зээл дээр маш амжилттай ажиллаж, вэб сайт боловсруулах өртгийг хямдруулахад гол үүрэг гүйцэтгэсэн.
2004
12 сар
MN домэйн нэрийг Монголын байгууллага, компаниудад үнэгүй олгож эхлэв
Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй е-Монгол хөтөлбөрийг дэмжиж MN домэйн нэрийг Монголын байгууллага, компаниудад үнэгүй олгож эхлэв.
2005
10 сар
eLibrary.MN электрон номын сан
Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны eLibrary.MN электрон номын сангийн програм хангамж, вэб сайтыг боловсруулан, нээлтийг хийв.
2005
11 сар
@mail.mn үнэгүй имэйлийн үйлчилгээгээ олны хүртээл болголоо
Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй "Цахим Монгол" хөтөлбөрийг дэмжиж Монгол Түмний @mail.mn үнэгүй имэйлийн үйлчилгээгээ олны хүртээл болголоо.
2005
12 сар
Education.MN-г ашиглалтанд оруулав
Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамтай хамтран Монголын Их Дээд сургуулиудын нэгдсэн мэдээллийн портал Education.MN-г ашиглалтанд оруулав. Ингэснээр бүх Их Дээд сургуулиуд маш богино хугацаанд вэб сайттай, имэйлтэй боллоо.
2006
1 сар
Тэргүүний ажилтнуудаа тодрууллаа
Монгол Улсад Интернэт нэвтэрсний 10 жилийн ойн өдөр. Датаком компаниас санаачлан Мэдээлэл Технологийн Газар, ISPнүүдтэй хамтраад, төр захиргааны удирдлага, DNS администаторууд, инженер техникийн ажилтнууд, Интернэт хэрэглэгчдээ оролцуулсан Үндэсний семинарыг Чингис Зочид буудалд амжилттай зохион байгуулж, тэргүүний ажилтнуудаа тодрууллаа.
2006
2 сар
Дотоодын Виза картаар онлайнаар төлж эхэллээ
Датаком компанийн бүх үйлчилгээ бүрэн онлайн хэлбэрт шилжлээ. Хэрэглэгчид Интернэтээр үйлчилгээгээ захиалан үйлчлүүлж, төлбөр тооцоог ХХБанкны дотоодын Виза картаар онлайнаар төлж эхэллээ.
2006
5 сар
CD хувилбарыг бэлтгэн хэвлүүлж орон даяар үнэгүй тараалаа
Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны eLibrary.MN электрон номын сангийн төслийн хүрээнд CD хувилбарыг бэлтгэн хэвлүүлж хойч үеийнхнийхээ боловсролд хувь нэмрээ оруулав. Энэ CD-г тус яамныхан орон даяар үнэгүй тараалаа.
2006
8 сар
Shared Registry System (SRS) ийг нэвтрүүлэв
MN Домэйн нэр бүртгэлийн системдээ олон улсын стандартад нийцэхүйц EPP протоколд суурилсан Shared Registry System (SRS) ийг нэвтрүүлэв.
2006
11 сар
"Advanced DNS workshop" сургалт зохион байгуулав
APNIC (Asia Pacific Network Information Center)-тай хамтран Монголын Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгуулагуудын инженер, администраторуудад "Advanced DNS workshop" сургалт зохион байгуулав.
2007
4 сар
MN Домэйн нэр бүртгэлийн ресэллэрийн системийг бүрэн автоматжууллаа
MN Домэйн нэрийн бүх Ресэллэрүүдийг домэйн нэр болон түүний дагалдах үйлчилгээ вэб байршуулах, и-мэйл, вэб болон и-мэйл форвардинг зэрэг үйлчилгээнүүдийг түгээх нэгтсэн удирдлагын панелаар хангаж, онлайнаар төлбөр тооцоо авах бололцоогоор бүрэн хангав.
2007
6 сар
"Security Tutorial/workshop" сургалт зохион байгуулав
APNIC (Asia Pacific Network Information Center)-тай хамтран Монголын Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгуулагуудын инженер, администраторуудад "Security Tutorial/workshop" сургалт зохион байгуулав.
2008
2 сар
(ICANN)-ын үйл ажиллагааны талаар санал илгээж, байр сууриa илэрхийлэв
АНУ-ын Мэдээлэл Харилцааны Яаманд 200 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн Интернэт домэйн нэрийн удирдах байгууллага (ICANN)-ын үйл ажиллагааны талаар санал илгээж, байр сууриa илэрхийлэв. Линк
2009
1 сар
DREAM IT судалгааны төслийг 3 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж эхэллээ
Канадын Интернэт судалгааны төв IDRCийн санхүүжилттэйгээр DREAM IT судалгааны төслийг 3 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж эхэллээ. www.dreamit.mn
2009
4 сар
Manage DNS үнэгүй боллоо.
Manage DNS үнэгүй боллоо.
2009
11 сар
Оны элч төлөөлөгчөөр сонгогдон ажиллав
Датаком ХХК-ийн Гадаад харилцаа хариуцсан захирал Б.Бурмаа НҮБ-ын салбар хуралдаан, Интернэт засаглалын Египетэд зохион байгуулагдсан хуралд ОУ-ын Интернэт нийгэмлэгийн 2009 оны элч төлөөлөгчөөр сонгогдон ажиллав.
2010
9 сар
Онлайн сэтгүүлүүд гарч эхэллээ
Цааснаас цахим руу уриатай Онлайн сэтгүүлүүд гарч эхэллээ. Линк
2010
11 сар
гадна халдлагаас хамгаалагдлаа
MN домэйн нэрүүд Registry түвшинд DNSSEC (The Domain Name System Security Extensions)аар гадна халдлагаас хамгаалагдлаа. Линк
2011
1 сар
Интернэт нэвтэрсний 15 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв
Датакомчууд Монгол улсад Интернэт нэвтэрсний 15 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв. Төрийн шагналтнууд, Салбарын тэргүүний ажилтнууд, шилдэг залуусаа алдаршууллаа. Зураг
2011
11 сар
ccNSO-д албан ёсоор элсэв
ICANN-ны дэргэдэх Интернэт дэх дэлхийн улсын кодчлолтой домэйн нэрийг дэмжих байгууллага болох ccNSO-д албан ёсоор элсэв.Линк
2012
1 сар
@mail.mn нь Google компанийн албан ёсны илүү найдвартай системд шилжив
Монголын хамгийн олон хэрэглэгчтэй үнэгүй и-мэйлийн үйлчилгээ @mail.mn нь Google компанийн албан ёсны илүү найдвартай системд шилжив.
2012
3 сар
DREAM IT судалгааны төслийн үйл ажиллагаагаа танилцууллаа
Атланта хотод зохиогдсон ICTD хуралд DREAM IT судалгааны төслийн үйл ажиллагаагаа 150 гаруй орны 300 гаруй төлөөлөгчдөд Б.Бурмаа танилцууллаа.Линк
2012
3 сар
Зөвлөгөө өгч эхлэв
Датаком ХХК Сошиал медиа маркетингийн үйлчилгээг шинээр нэвтрүүлж, Интернэт маркетингийн үйлчилгээ үзүүлэн зөвлөгөө өгч эхлэв. Датакомын сошиал сувгууд ч эрчимтэй ажиллаж эхэллээ. facebook.com/DatacomMn, twitter.com/DatacomMn
2012
4 сар
Интернэтийн лидеруудын дугуй ширээний уулзалтанд санал бодлоо илэрхийлэв
Женев хотноо зохиогдсон Интернэтийн лидеруудын дугуй ширээний уулзалтанд Б.Бурмаа Монгол Улсыг төлөөлж, өнөөгийн тулгамдаж буй асуудлууд болон IPv6, Интернэтийн орчны аюулгүй байдал, хууль эрх зүйн талаар санал бодлоо илэрхийлэв.
2012
6 сар
.МОН албан ёсоор бүртгэгдэв
кирилл үсгээр интернэт хаяг ашиглах технологийг нэвтрүүлэх ажлын эхний шат амжилттай хийгдэж, ICANN-д манай IDN хаягийг .МОН нэрээр албан ёсоор бүртгэв.
2012
7 сар
НЭГ Монгол төслийн үйл ажиллагаагаа олон нийтэд зарлалаа
НЭГ Монгол төслийн үйл ажиллагаагаа олон нийтэд зарлалаа. www.one.mn
2012
9 сар
Google Education боловсролын хөтөлбөр болон Gsuite бизнесийн багцыг түгээх борлуулах эрхийг авлаа
Google Education боловсролын хөтөлбөр болон Gsuite бизнесийн багцыг түгээх борлуулах эрхийг авч, 2012 онд Google корпорацийн албан ёсны партнер боллоо.
2012
9 сар
MN Домэйн нэрийн үнээ 47,000 төгрөг болгож хямдруулав.
MN Домэйн нэрийн үнээ 47,000 төгрөг болгож хямдруулав.
2012
10 сар
.MN Домэйн нэрийг үнэгүй олгож эхэллээ
Вэб хостинг болон и-мэйл авсан хэрэглэгчдээ .MN Домэйн нэрийг үнэгүй олгож эхэллээ.
2012
11 сар
Датаком ХХК нь Google компанийн албан ёсны партнераар сонгогдлоо.
Датакомын төлөөлөгчид Сингапур, Хонг Конгд Google компанийн технологийн болон борлуулалтын сургалтуудад амжилттай оролцов.
2013
4 сар
Хэрэглэгчийн шинэ системийг Үйлчилгээний албандаа нэвтрүүллээ
Хэрэглэгчидтэйгээ хурдан шуурхай харилцаж SUPPORT үзүүлж байхын тулд Хэрэглэгчийн шинэ системийг Үйлчилгээний албандаа нэвтрүүллээ.
2013
4 сар
"Domain Name Security/DNSSEC" сургалт зохион байгуулав
Улаанбаатар хотноо APNIC (Asia Pacific Network Information Center)-тай хамтран Монголын Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгуулагуудын инженер, администраторуудад "Domain Name Security/DNSSEC" сургалт зохион байгуулав.
2013
4 сар
асуулт хариултын МЭДЛЭГИЙН САН-гаар баяжигдлаа
Датакомын Хэрэглэгчдэд зориулсан систем нь үйлчилгээний мэдээ мэдээлэл, заавар зөвлөмж, асуулт хариултын МЭДЛЭГИЙН САН-гаар баяжигдлаа.
2013
6 сар
Creative Commons ОУын байгууллагын монгол дахь салбарыг байгууллаа
Creative Commons ОУын байгууллагын монгол дахь салбарыг байгуулж, гишүүнээр элсэж, гэрээнд үзэглэлээ.Линк
2013
6 сар
Үндэсний семинар зохион байгууллаа
Багшийн мэргэжил дээжлүүлэх инститтэй хамтран МУын 27000 багш нарын төлөөлөлийг хамруулан үндэсний семинар зохион байгууллаа. Линк
2013
8 сар
Судалгааны номыг хэвлүүллээ
DREAM IT төслийн мэдээлэл технологийн судалгааны номыг хэвлүүлж, олны хүртээл болголоо.
2013
10 сар
Канад Улсын Төрийн одон медалиар шагналаа
Д.Энхбат, Б.Бурмаа нарыг Монгол Канадын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстоны Монгол Улсад хийж буй Төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцаа, мэдээлэл технологийн чиглэлд оруулсан хувь нэмрийг үнэлж, Канад Улсын Төрийн одон медалиар шагналаа. Зураг
2014
10 сар
Мон кирилл үсгээрх домэйн нэрийн үйлчилгээг нэвтрүүлэв
2014 онд Мон кирилл үсгээрх домэйн нэрийн үйлчилгээг нэвтрүүлэв. 2014 оны 10 дугаар сарын 15-наас нээлттэй бүртгэл эхлэв. Монгол домэйн нэрийг нэвтрүүлэх талаар Оюуны өмчийн газар, Үндэсний Дата төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.
2014
10 сар
Хэрэглэгчдийн үйлчилгээний системийг нэвтрүүлж, ажлын 2 цагт багтаан хэрэглэгчийн асуудлыг шийддэг болов
2014 оноос хэрэглэгчдийн үйлчилгээний системийг нэвтрүүлж, ажлын 2 цагт багтаан хэрэглэгчийн асуудлыг шийддэг болж үйлчлүүлэгч, хэрэглэгчид танхимд ирэлгүйгээр бүх үйлчилгээг онлайнаар авдаг болов.
2016
9 сар
Бизнес 2.0 Академийг байгуулав
Бизнес 2.0 Академийг нээж, Learn.one.mn онлайн сургалтын талбарыг нэвтрүүлэн нийт хэрэглэгч байгууллага хувь хүмүүст танхимын болон онлайн сургалт хийх, техникийн шийдэл боловсруулан зөвлөх үйлчилгээг нэвтрүүлсэн.
2017
5 сар
Learn.one.mn онлайн сургалтын талбарыг нэвтрүүлэв
2017 оны 5 сараас Learn.one.mn онлайн сургалтын талбарыг нэвтрүүлж, монгол хэл дээр 10 гаруй онлайн сургалтыг бэлтгэж байршуулав.
2017
“Шилдэг санаачилга” номинацид шалгарч 1-р байр эзлэв
ICT Expo 2017 үзэсгэлэнд “Онлайнаар сурцгаая” уриатай цахим сургалтын бүтээгдэхүүнээ танилцуулан оролцож, ICT Awards 2017 шалгаруулалтын “Шилдэг санаачилга” номинацид шалгарч 1-р байр эзлэв.
2018
2 сар
Ask.one.mn хэрэглэгчийн асуулт хариултыг талбарыг нэвтрүүлэв
2018 оны 2 сараас Ask.one.mn хэрэглэгчийн асуулт хариултыг талбарыг нэвтрүүлэв.
2018
3 сар
Судалгаа хийдэг боллоо
2018 оны 3 сараас Хэрэглэгчийн үйлчилгээний утсанд бичлэг хийж, судалгаа хийдэг боллоо
2018
5 сар
Датаком хэрэглэгчийн панел шинэчлэгдлээ
2018 оны 5-р сараас Датакомын хэрэглэгчийн панел шинэчлэгдэж datacom.mn сайтаар бүртгэл үүсгэн 100% онлайнаар үйлчилгээ авах боломжтой боллоо.
2019
1 сар
И-Баримттай холбогдлоо
2019 оноос Хэрэглэгчид төлбөр төлсөн НӨАТ-н баримтаа онлайнаар авч, байгууллагын төлбөрийн систем автоматаар НӨАТ шивэх боломжтой болсон
2019
5 сар
Шинэ Wordpress хост, Multidomain хост танилцууллаа.
2019 оны 5-р сараас Шинэ Wordpress хост, Multidomain хост танилцууллаа. Wordpress вэб байршуулах үйлчилгээ: Компанийн вэбсайт Wordpress платформ дээр хийгдсэн бол энэхүү хостингийн үйлчилгээг санал болгож байна. Multidomain вэб байршуулах үйлчилгээ: Бага зардлаар олон сайтыг нэг доор байршуулан бизнесийн зардлаа хэмнэх боломжтой SHARED MULTI DOMAIN HOSTING үйлчилгээг танилцуулж байна.
2020
3 сар
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын цахим систем
Төрийн үйлчилгээг цахимжуулах E-Mongolia төслийн хүрээнд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын цахим системийг 2020 онд хийж гүйцэтгэв.
2020
5 сар
Шинэ дэвшилтэт Оффис имэйл
2020 оны 4-р сард Бизнес эрхлэгчдэд цахим шуудан болон файл хадгалах функцийг агуулсан OFFICE MAIL хэмээх шинэ, иж бүрэн шийдлийг танилцууллаа.
2020
9 сар
Төрийн үйлчилгээний ДАН системтэй холбогдов
Датаком компанийн хэрэглэгчийн систем Төрийн үйлчилгээний ДАН системтэй холбогдож, домэйн нэр эзэмшигчдийн болон нийт хэрэглэгчийн мэдээллийг үнэн зөв мэдээллээр танин баталгаажуулдаг болсон.
2021
3 сар
Датаком ХХК нь Microsoft компанийн албан ёсны партнер боллоо.
2021 оны 3-р сараас Датаком ХХК нь Microsoft-ын албан ёсны гэрээт борлуулагч болж Microsoft office 365 үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдэдээ санал болголоо
2021
9 сар
TLDCON2021 арга хэмжээнд оролцлоо
.RU ccTLD (ОХУ)-с зохион байгуулж буй #TLDCON олон улсын ccTLD домэйн нэр БҮРТГЭГЧ нарын хуралд Монголоос Датаком ХХК-ын CTO Ц.Анхзаяа "Verified WHOIS" сэдвээр илтгэл тавилаа
2021
11 сар
Шинэ VPS сервер (Linode - SSD) танилцууллаа.
2021 оны 11 сард Сингапурт байрлах Шинэ дэвшилтэт VPS сервер БАГА ӨРТГӨӨР ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ СЕРВЕР ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ хэрэглэгчдэдээ танилцууллаа.
2022
2 сар
.io домэйн нэрийг албан ёсоор бүртгэх боломжтой боллоо
Хэрэглэгчдийн хүсэл сонирхол дээр үндэслэн гарааны бизнесүүдийн тренд домэйн нэр .IO албан ёсоор www.datacom.mn бүртгэлийн систем дээр 2022 оны 2-р сараас бүртгэх боломжтой боллоо.
2022
4 сар
Business.mn цахим сэтгүүлийн сайтыг ажиллагаанд орууллаа.
Датаком ХХК-ын вэб хөгжүүлэлтийн баг business.mn цахим сэтгүүлийн вэб сайтыг бүрэн шинэчилж шинэ өнгө төрхтэйгөөр ажиллагаанд орууллаа.
2022
10 сар
Domain.mn шинэчлэгдсэн.
Гадаад хэрэглэгчдэд зориулсан domain.mn-ийг 2022 оны 10 сард бүрэн шинэчиллээ.Бид үүн дээр үндсэн төлбөрийн систем болон хэрэглэгчийн UX-г өөрчилсөн. Шинэчлэлтүүд нь таны домэйн нэрийг хялбархан удирдахад шаардлагатай бүх функцийг багтаасан.
2022
10 сар
mnNOG4 арга хэмжээний ивээн тэтгэгч
Датаком ХХК нь mnNOG-ийн (Mongolia Network Operators' Group) үйл ажиллагааг үргэлж дэмжиж ирсэн бөгөөд 2022 онд зохион байгуулагдах mnNOG 4 арга хэмжээнд мөнгөн ивээн тэтгэгчээр оролцож байна.
2022
10 сар
APTLD82 олон улсын хуралд илтгэл тавилаа
Oman улсын Muscat хотод болсон APTLD82 (Asian Pacific Top Level Domain Registry Community Conference) хуралд Монголоос Датаком ХХК-ын систем инженер Б.Тулга "Rebranding our international channel" сэдвээр илтгэл тавилаа.
2023
1 сар
Датаком Системс ХХК, Датаком Клауд ХХК, эМэН Режистри ХХК компани байгуулав
Датаком ХХК нь үйл ажиллагааны чиглэлээр Датаком Системс ХХК, Датаком Клауд ХХК, эМэН Режистри ХХК компани байгуулж өргөжлөө.
2023
1 сар
Дотоодын shared хост үйлчилгээг нэвтрүүллээ.
Дотоодод байрлах, Монголдоо хурдны хязгааргүй Single domain linux - Shared host үйлчилгээг 2023 оноос хэрэглэгчдэдээ хүргэхэд бэлэн боллоо.
2023
5 сар
Дотоодод байрлах Node.js APP хост, WordPress хостын үйлчилгээ нэвтэрлээ
Хэрэглэгчиддээ илүү олон сонголт олгохоор Датаком ХХК нь Node.js APP хост болон WordPress хостуудыг монголд байршуулан үйлчилгээнд нэвтрүүллээ.
2023
6 сар
Bookzone.mn онлайн номын сайт
Датаком Клауд ХХК bookzone.mn номын хураангуйтай танилцах боломжтой сайтыг ажиллагаанд орууллаа. Бизнес эрхлэгч, Энтрепренерүүдэд зориулсан номын хураангуйг тус сайтаар зочлон унших боломжтойгоос гадна захиалан авах боломжтой.
2023
6 сар
Датаком ХХК нь шинэ оффистоо орлоо
Манай шинэ хаяг Хан уул дүүрэг Махатма Гандигийн гудамж Галакси Тауэр, 4005 тоот.
2023
6 сар
Манай инженерүүд олон улсын мэргэшсэн сертификатууд авлаа
Датакомын систем инженерүүд Google Cloud-ын Professional Cloud Architect болон Linux Foundation-ын Kubernetes Administrator гэсэн олон улсын мэргэшсэн сертификатуудыг авлаа.
2023
7 сар
APAC DNS форумд оролцлоо
Ази Номхон Далайн (APAC) Домэйн Нэрийн Систем (DNS) Форумд амжилттай оролцож бүс нутгийн DNS нийгэмлэгүүдэд домэйн нэрийн салбартай холбоотой харилцаа холбоо тогтоох, санал бодлоо солилцох, хамтран ажиллах боломжийг судаллаа.
2023
9 сар
APTLD84 bronze sponsor
Солонгос улсад зохион байгуулагдсан APTLD 84 арга хэмжээнд манайх компани Bronze sponsor-оор дэмжин хамтарч ажиллалаа. APTLD (Ази Номхон Далайн Дээд Домэйн Холбоо) нь Ази Номхон Далайн бүсийн ccTLD (улсын кодтой Дээд түвшний домэйн) бүртгэлийн байгууллага юм. APTLD нь анх 1998 онд байгуулагдсан бөгөөд 2003 онд Малайз улсад хууль ёсоор байгуулагдсан. Энэ жил тус байгууллагын 25 жилийн ой болж байна.
2023
9 сар
Karakorum.digital онлайн хичээлийн сайтыг ажиллагаанд орууллаа.
Хархорум Дижитал Академи Business.mn сэтгүүл сайттай хамтран Business.mn подкаст, “Бизнес цэнэг” цуврал вэбинар сургалтыг зохион байгуулдаг бөгөөд цахим сургалтын систем, видео контент, компаниудад зориулсан апп системийг санал болгож, сургалт зааврыг хүргэн ажилладаг. Мөн бизнес эрхлэгчдэд хэрэг болох бизнесийн номуудыг орчуулан эрхлэн гаргаж байна.
2023
9 сар
APNIC 56 арга хэмжээнд оролцлоо
APNIC 56 2023 оны 9-р сарын 7-оос 14-ний хооронд Япон улсын Киото хотноо амжилттай боллоо.
APNIC нь 30 жилийн ойгоо энэ жилийн чуулганаар онцгой арга хэмжээ, үйл ажиллагаануудаар тэмдэглэсэн бөгөөд Датаком ХХК нь APNIC-ийн үүсгэн байгуулсан гишүүдийн нэг юм.
2023
9 сар
mnNOG арга хэмжээг 5 дахь жилдээ дэмжин ажиллаа.
Монголын интернэт сүлжээнд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй инженер залуучуудын үйл ажиллагаа mnNOG - 5 дахь жилдээ дэмжин ажиллаж байна.
2023
11 сар
DevFest Ulaanbaatar 2023 арга хэмжээнд хамтран ажиллаа.
Google компаниас санаачлан жил бүр уламжлал болгон 90 гаруй оронд зохион байгуулдаг DevFest Ulaanbaatar 2023 Монгол улсад 2 дахь жилдээ Google Developers Group-ийн залуучууд амжилттай зохион байгууллаа. Датаком ХХК-ын зүгээс Silver Sponsor-оор дэмжин хамтран ажиллаа.