Мэдлэгийн сан

Signature / Гарын үсэг тохируулах  Хэвлэх

1. Эхлээд Энгийн текст signature үүсгэе
Сайн байна уу?
Танд бизнес мэйл дээр энгийн мэйлийн гарын үсэг үүсгэх заавар хүргэе. мэйлийн гарын үсэгт танай байгууллагын лого хаяг, утас болон тантай эргэн холбогдох мэдээлэл орсон байна. Энэхүү тохиргоог хийснээр таны илгээж байгаа мэйл бүрт таны тохируулсан гарын үсэг хамт илгээгдэнэ.
Интернэт хөтөчөө нээгээд хаягийн талбарт webmail.домэйн нэр-ээ бичээд орно. User name дээр имэйл хаягаа, Password хэсэгт нууц үгээ бичээд  нэвтэрцгээе.


Дэлгэцийн баруун дээд буланд System menu цэсний Тохиргооны хэсэг буюу Settings-ийг дарж орноод,


Зүүн талд байгаа мэйлийн тохиргоо буюу Mail руу ороод Signatures-ыг даръя.
Гарч ирсэн цонхон дээрх  Add new signature дээр дарахад шинэ гарын үсэг үүсгэх цонх гарч ирнэ.


Signature name талбар дээр гарын үсэгийн нэрээ бичээд,
Тест бичих талбар дээр
Таны нэр:
утасны дугаар: 99999999
компаний нэр: Датаком ХХК
Вэб сайт:  datacom.mn
Хаяг: ХХХХ, 89-98
Лого:
гэх мэт хүссэн мэдээллээ оруулаарай.


Мөн дээрх түүлийдийг агшиглаж бичсэн тестдээ засвар оруулж болно. Жишээ нь компаний нэрээ тодолж болно, бичгийн өнгийг өөрчилж болно. Insert Link-ийг дарж вэб сайтын нэрээ линкээр холбоё. URL талбарт вэб сайтын нэрээ бичээд OK товчыг даръя. Insert Image-ийг дарж  лого зургаа сонгоод оруулъя.




Үүсгэсэн гарын үсэг нь бичих мэйлийн дээд болон доод талд байрлах
Аль тохиромжтойг сонгоод
"Save" товчийг дарж хадгалаарай.


Та хэд хэдэн гарын үсэг үүсгээд Шинэ мэйл бичихэд автоматаар гарч ирэх гарын үсэгийг эндээс сонгоод, мэйлд хариу бичих болон мэйлийг форвард хийж илгээхэд автоматаар гарч ирэх гарын үсэгийг эндээс сонгож болно.
Илгээх гэж буй мэйлдээ ямар гарын үсэг оруулахаа Signatures цэснээс сонгох боломжтой.
Энэхүү бичлэгээрээ танд бизнес имэйл дээр энгийн мэйлийн гарын үсэг үүсгэх заавар хүргэлээ.


 
2. HTML signature үүсгэх
Сайн байна уу?
Бизнес мэйл дээр HTML мэйлийн гарын үсэг үүсгэх зааврыг танв хүргэе. Мэйлийн гарын үсэгт танай байгууллагын лого хаяг, утас болон тантай эргэн холбогдох мэдээлэл орно. Энэхүү тохиргоог хийснээр таны илгээж байгаа мэйл бүрт мэйлийн гарын үсэг хамт илгээгдэнэ.
 Интернэт хөтөчөө нээгээд хаягийн талбарт webmail.домэйн нэр-ээ бичээд орно. User name дээр имэйл хаягаа, Password хэсэгт нууц үгээ бичээд  нэвтэрлээ
Дэлгэцийн баруун дээд буланд System menu цэсний Тохиргооны хэсэг буюу Settings-ийг дарж орно.


Зүүн талд байгаа мэйлийн тохиргоо буюу Mail руу ороод Signatures-ыг даръя. Гарч ирсэн цонхон дээрх  Add new signature-ийг дарахад шинэ имэйлийн гарын үсэг үүсгэх цонх гарч ирнэ. Signature name талбарт гарын үсэгийн нэрээ бичээд,
Source code гэсэн тэмдэгт дээр дарна.


Гарч ирсэн талбарт HTML код дээр бичсэн гарын үсэгээ оруулаад OK товчийг даръя.


Үүсгэсэн гарын үсэг нь бичих мэйлийн дээр болон доор байрлаж болно.
Аль тохиромжтойгоо сонгоод
 "Save" товчийг дарж хадгална.


Та хэд хэдэн гарын үсэг үүсгээд Шинэ мэйл бичихэд автоматаар гарч ирэх гарын үсэгийг эндээс сонгоорой. Мэйлд хариу бичих болох мэйлийг форвард хийж илгээхэд автоматаар гарч ирэх гарын үсэгийг эндээс сонгоорой. 
Мэйл шинээр бичихдээ Signatures-ийг дараад ямар гарын үсэг тохируулахаа сонгож болно.
Энэхүү бичлэгээрээ танд бизнес мэйл дээр HTML мэйлийн гарын үсэг үүсгэх заавар хүргэлээ.
 

Энэ хариулт танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?

Унших

Имэйл хаягийн нууц үгээ сэргээх
Интернэт хөтөчөө нээгээд хаягийн талбарт webmail. домэйн нэрээ бичиж орно. Нууц үгээ мартсан буюу...
webmail-ын нууц үгээ мартсан бол
Сайн байна уу? Бизнес имэйлийн нууц үгийг сэргээх зааврыг танд хүргэе. Хэрэв та нууц үгээ...
Нууц үгээ өөрчлөн шинэчлэх
Сайн байна уу? Бизнес имэйлийн нууц үг солих зааврыг танд хүргэе. Интернэт хөтөчөө нээгээд...
Календар Тохируулах
Сайн байна уу? Танд бизнес мэйл дээр каленар тохируулах заавар хүргэе. Интернэт хөтөчөө нээгээд...
Auto Forward / Мэйл хувилж илгээх
Сайн байна уу? Бизнес имэйл дээр форвард имэйл тохируулах зааврыг танд хүргэе. Та өөрийн имэйл...