DNS/DNSSEC сургалт зарлагдлаа

DNS/DNSSEC сургалт зарлагдлаа

Датаком ХХК
2025 оны 9-р сарын 3

Датаком ХХК нь Монгол Улсын үндэсний домэйн нэрийн (.MN) бүртгэлийн байгууллага бөгөөд интернэт дэд бүтцийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн туршлагатай байгууллага юм.

Энэ удаад бид ICANN-ын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор DNS/DNSSEC сэдвээр бүтэн өдрийн үнэ төлбөргүй сургалт зохион байгуулах гэж байна.

📅 Огноо: 2025 оны 9 сарын 26
🕘
Цаг: 09:00 – 17:00
📍
Байршил: Bluesky Tower, Topaz Hall
🍴
Өдрийн хоол, цайны завсарлага


🎯 Сургалтын зорилго

DNS болон DNSSEC технологийн талаар сүлжээний инженер, систем администраторуудын мэдлэгийг нэмэгдүүлж, Монголын интернэтийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах.


📘 Сургалтын агуулга

Сургалтаар дараах сэдвүүдийг хамарна:

  • DNS Protocol Vulnerabilities

  • DNS Security Concepts

  • Transaction Signatures (TSIG)

  • DNS Security Extensions (DNSSEC)

  • Setting up Secure Zone


👥 Хэн хамрагдах вэ?

Монголд интернэт үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын инженерүүд, систем администраторууд, мөн Reseller түнш байгууллагуудын ажилтан, мэргэжилтнүүд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.

📌 Анхаарах зүйлс:

  • Сургалтанд хамрагдах хүмүүсийн байгууллагын нэр, овог нэр, утасны дугаар, имэйл хаяг-ийг имэйл хаягаар урьдчилан мэдэгдэж, оролцоогоо баталгаажуулна уу.

  • Суудлын тоо хязгаартай тул бүртгэлийг баталгаажуулсны дараа оролцоо хүчинтэйд тооцогдоно.


📩 Бүртгэл, нэмэлт мэдээлэл авах:
support@datacom.mn
nomintuya@datacom.mn


Датаком ХХК – Монголын интернэтийн хөгжлийн төлөө