
Датаком ХХК нь Монгол Улсын үндэсний домэйн нэрийн (.MN) бүртгэлийн байгууллага бөгөөд интернэт дэд бүтцийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн туршлагатай байгууллага юм.
2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Датаком ХХК нь ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers)-тай хамтран DNS/DNSSEC/KINDNS сэдвээр бүтэн өдрийн үнэ төлбөргүй сургалтыг Улаанбаатар хотын BlueSky Tower-ийн Topaz танхимд амжилттай зохион байгууллаа.
📌 Сургалтыг ICANN-ын Asia Pacific бүсийн Technical Engagement Director Champika Wijayatunga удирдан явуулж, интернэт үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын инженерүүд, систем администраторууд болон Reseller түншүүдийн төлөөлөл хамрагдлаа.
Сургалтын үеэр дараах чухал сэдвүүдийг хамарч, оролцогчдын мэдлэгийг өргөжүүлэв:
DNS протоколын сул талууд ба хамгаалалтын ойлголтууд
Transaction Signatures (TSIG)
DNS Security Extensions (DNSSEC)
Аюулгүй бүс (Secure Zone) тохируулах аргачлал
📷 Сургалтын үеийн зургууд:





Датаком ХХК нь цаашид ч олон улсын байгууллагуудтай хамтран Монголын интернэт орчны аюулгүй байдлыг бэхжүүлэх, инженерүүдийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсаар байх болно.