Бүртгүүлэх

Хэрэглэгчийн бүртгэл үүсгээрэй . . .

Бүртгүүлэх


Шаардлагатай бусад мэдээллүүд


Хэрэглэгчийн бүртгэлийн аюулгүй байдал


Нууц үгийн зэрэглэл: Нууц үгээ оруул
Нууц үг үүсгэх зөвлөмж
Том, жижиг үсэг оруулах
Хамгийн багадаа нэг тэмдэгт ашиглах (# $ ! % & гэх мэт)
Хувийн мэдээлэл агуулаагүй байх

Доор байгаа зураг дээрх кодыг оруулна уу. Баталгаажуулалт хийж нэвтрэх нь хэрэглэгчийн панельд автоматаар нэвтрэхээс сэргийлдэг.



Хэрэглэгчийн гэрээ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

НӨХЦӨЛҮҮД

1.ГЭРЭЭНИЙ ЗҮЙЛ

1.1 Датаком ХХК -н бүтээгдэхүүн үйлчилгээ гэдэгт дараах үйлчилгээ тус бүр болон тухайн хэрэглэгчийн сонгосон доорх бүтээгдэхүүнүүдийг ойлгоно:

  • 1.1.1 MN Домэйн нэр бүртгэлийн үйлчилгээ
  • 1.1.2 .мон цахим хаягийн бүртгэлийн үйлчилгээ
  • 1.1.3 Вэб байршуулах үйлчилгээ
  • 1.1.4 Бизнес имэйлийн үйлчилгээ
  • 1.1.5 Вэб дизайны үйлчилгээ
  • 1.1.6 SSL нууцлалын түлхүүрийн үйлчилгээ
  • 1.1.7 G Suite (Google байгууллагад зориулагдсан багц)-н үйлчилгээ
  • 1.1.8 Webcity -үнэгүй вэб дизайны үйлчилгээ

1.2 Энэхүү гэрээнд “хэрэглэгчийн бүтээгдэхүүн үйлчилгээ” гэдэгт энэ гэрээний 1.1-д заагдсан бүтээгдэхүүн үйлчилгээнээс хэрэглэгчийн сонгож төлбөрөө төлж баталгаажуулсан, гэрээний хүчинтэй хугацаанд идэвхитэй ашиглагдаж буй нэг буюу хэд хэдэн үйлчилгээ(нүүд)-г нэгтгэн хамруулан ойлгоно.

1.3 Энэхүү гэрээгээр Датаком ХХК болон хэрэглэгч сонгосон 1.1-д дурьдсан үйлчилгээний (дангаар буюу хэд хэдэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг нэгтгэн ойлгоно) талуудын эрх үүрэг, үйлчилгээний нөхцөл, хугацаа, харилцааг зохицуулахад оршино.

2.БОРЛУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

2.1 Датаком ХХК нь доорх эрх, үүргийг хүлээнэ. Үүнд:

  • 2.1.1 Энэ гэрээний 1.1-р зүйлд дурьдсан үйлчилгээнүүдээс хэрэглэгчийн сонгосон үйлчилгээг борлуулагчаас шалтгаалах болон техникийн доголдолгүй, найдвартай ажиллагаагаар хангаж үйлчлэх үүрэг хүлээнэ.
  • 2.1.2 Датаком ХХК нь хэрэглэгчид зөвлөгөө өгөх, харилцах зорилгоор хэрэглэгчтэй харилцах инженер техникийн ажилтануудыг цахим орчинд support@datacom.mn имэйл хаягаар болон 7000-0505 харилцах утсаар ажлын өдрүүдэд, ажлын цагийн туршид тогтмол ажиллуулж, хэрэглэгчийн үйлчилгээтэй холбоотой гарсан асуудлаар цаг алдалгүй оновчтой шийдвэрлэж, үйлчилгээний чанараа тасралтгүй сайжруулан ажиллах үүрэг хүлээнэ.
  • 2.1.3 Датаком ХХК -н өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ аюулгүй байдал, нууцлалын хамгаалалтын талаарх олон улсын шилдэг шийдэлд, шинэ шийдэлд тулгуурлан шийдвэрлэж, засаж сайжруулахын тулд үйлчилгээний хэвийн үйл ажиллагаагаар хангах үүрэг хүлээж ажиллана.
  • 2.1.4 Датаком ХХК -нь өөрийн 1.1-д дурьдсан бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт, сайжруулалт, үнэ тарифийн өөрчлөлт болон төлөвлөгдөөгүй техник шинэчлэлийг хэрэглэгчид урьдчилан зарлан мэдэгдэлгүйгээр хийх эрхтэй.
  • 2.1.5 Датаком ХХК нь бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл, үнэ тарифт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд энэ тухай хэрэглэгчийн бүртгэлтэй үндсэн имэйл хаягаар болон вэб сайтаар дамжүүлан мэдэгдэж, заагдсан хугацаанаас эхлэн шинэ өөрчлөлт, үнэ тарифийг мөрдөж эхлэнэ.
  • 2.1.6 Датаком ХХК нь өөрийн хэрэглэгч болох хувь хүн, албан байгууллагын хэрэглэгч, харилцагч хариуцсан мэргэжилтэнд нууцлал аюулгүй байдлын зөвлөмж өгөх болон хэрэглэгчийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй.
    • 2.1.6.1 Хэрвээ Датаком ХХК -с шалтгаалахгүйгээр хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан тухайн хэрэглэгчид хамаарах нууцлал алдагдах, вэбийн кодчлолын алдаа, програмын вирус, кодчлолын цоорхой, хуурамч имэйл болон холбоосоор дамжуулан халдлагад өртөх, хөрөнгө санхүүгийн алдагдал хүлээх зэрэг сэжигтэй үйлдэл илэрмэгц нэн дариу хэрэглэгч талд мэдэгдэн шаардлагатай арга хэмжээг авахуулах талаар зөвлөж шийдвэрлүүлэх алхамыг авна.
    • 2.1.6.2 Дээрх 2.1.6.1 -д дурьдсан урьдчилсан тооцох боломжгүй аюулгүй байдлын зөвлөмж хэрэглэгчид хүргээгүй эсвэл хүргэсэн ч хугацаа хоцорсон, аюулгүй байдлын шийдэл нь сүүлд гарсан, эсвэл Датаком ХХК -с хамаарахгүй гадаад орчинд хэрэглэгчийн буруутай үйлдлээс шалтгаалсан аливаа бусад тохиолдолоор хэрэглэгчид урьдчилан мэдэгдээгүйгээс шалтгаалан, мөн хэрэглэгч нь хуурамч имэйл холбоос ашигласан, бүтээгдэхүүн үйлчилгээний ашиглалтын нууцлал хамгаалалтаа бусдад алдагдсан, вэбийн кодчлолын алдаа зэргээс шалтгаалан хөрөнгө болон санхүүгийн алдагдалд хүрсэн, нэр хүнд, албан тушаалын эрсдэлд орж хохирсон зэрэгт Датаком ХХК -н хариуцлага гарсан хохирлыг хүлээхгүй болохыг хэрэглэгч хүлээн зөвшөөрнө.
  • 2.1.6 Датаком ХХК нь хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ(нүүд)-ийн дуусах огноо, үйлчилгээний сунгалтын дэлгэрэнгүй мэдээлэл, төлбөрийн нэхэмжлэл, бусад албан ёсны сануулга мэдээллүүд нь зөвхөн тухайн хэрэглэгчийн бүртгүүлсэн имэйл хаягаар дамжуулан илгээгдэх болно. Жич: энэхүү имэйл хаяг нь тухайн хэрэглэгчтэй харилцах үндсэн эзэмшигчийн хаяг гэж үзнэ.
  • 2.1.7 Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран Датаком ХХК -с олгогдсон бүтээгдэхүүн үйлчилгээг удирдах эрхийг ашиглах явцдаа санаатай болон санамсаргүй тохиолдолоор устгах болон нууцлал хамгаалалтаа бусдад алдах нөхцөлд Датаком ХХК нь хариуцлага хүлээхгүй.
  • 2.1.8 Датаком ХХК нь хэрэглэгч нэг бүрт тэгш эрхтэй хандах ба аливаа хэлбэрээр шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн гарал үүсэл зэргээр ялгаварлан гадуурхахгүй бүгдэд тэгш эрхтэй, хэн түрүүлж бүртгүүлж төлбөрөө урьдчилан төлсөн нь тухайн төлбөрийн хугацаандаа эзэмших эрхтэй байна. Жич: хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ нь өмчлөх эрхгүй бөгөөд зөвхөн төлбөр төлсөн хугацаандаа эзэмших эрхтэй байна.

3.ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

3.1 Хэрэглэгч дараах эрх, үүргийг хүлээнэ. Үүнд.

3.2 Хэрэглэгч нь Датаком ХХК -н бүтээгдэхүүн үйлчилгээг нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд, Интэрнэтийн нийтлэг стандарт, домэйн нэрийн бүртгэлийн гэрээний нөхцөл, журмын хүрээнд болон Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрэм журмын хүрээнд ашиглана.

3.3 Хэрэглэгч нь Датаком ХХК -с өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний өмчлөгч биш болно. Хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ нь жил бүр урьдчилсан төлбөр төлж сунгалт хийгдэх байдлаар явагдах бөгөөд тухайн үйлчилгээний төлбөрийг төлсөнөөр тухайн үйлчилгээг гэрээний хугацаанд л эзэмших эрхтэй болдог мэдээллийн сангийн бүртгэлийн үйлчилгээ юм.

3.4 Хэрэглэгч нь өөрийн домэйн нэрийн бүртгэлд бүртгүүлсэн үндсэн имэйлээ солих тохиолдолд хувь хүн бол бичгээр гаргасан өргөдөл, иргэний үнэмлэхийн хамт өөрийн биеэр Датаком ХХК-д ирж үйлчлүүлэх, харин хуулийн этгээд бол албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний албан хуулбарыг төлөөний этгээдээр дамжуулан ирүүлж шинэ үндсэн имэйл хаягаа бүртгүүлэх боломжтой.

3.5 Хэрэглэгч нь Датаком ХХК -с өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэл, тусламж заавар зөвөлгөө, бүтээгдэхүүн ашиглалтын талаар туслалцаа авах эрхтэй

  • 3.5.1 Хэрэглэгч нь өөрийгөө батлах, гэрчлэх үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй.
  • 3.5.2 Хэрэглэгч нь бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглахдаа Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд, аливаа гуравдагч этгээдийн хууль ёсны эрхийг зөрчихгүй байх, бусад дүрэм хураамж заагдсан хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх, нийгмийн бусад хэм хэмжээг сахин ашиглах үүрэгтэй болно.
  • 3.5.3 Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан хохирол, учирсан санхүүгийн зардал, хөрөнгө мөнгөний асуудалаа хууль зүйн шийдвэр гаргах эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх ба ямар ч тохиолдолд Датаком ХХК -с холбогдогчоор татан оролцуулахгүй байх ба Датаком ХХК -с бүтээгдэхүүн үйлчилгээгээ ашиглуулсаных нь төлөө учирсан хохиролоо нэхэмжлэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө.

3.6 Хэрэглэгч нь тухайн сонгсон үйлчилгээ тус бүрийн журамтай бүрэн танилцаж хүлээн зөвшөөрнө.

3.7 Хэрэглэгч нь өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний хугацаа дуусахаас 15-30 хоногийн өмнө үйлчилгээгээ сунгах талаар мэдээлэл болон төлбөрийн нэхэмжлэлийг имэйлээр авсанаар үйлчилгээний албан ёсны сунгалтын мэдэгдэл, нэхэмжлэлийг хүлээн авсанд тооцно. Жич: Бусад чат, утасаар, SMS-р болон бусад хэлбэрээр мэдэгдэл хүлээн авсан бол тэр нь зөвхөн албан бус нэмэлт мэдэгдэл болно.

3.8 Хэрэглэгч нь имэйлээр үйлчилгээний мэдэгдэл авсан ч сайн дураараа болон санаандгүй байдлаар өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрөө төлөөгүй тохиолдолд тухайн үйлчилгээний хугацаа дуусмагц тухайн үйлчилгээ нь дангаараа болон домэйн нэрийн үйлчилгээтэй холбоотой тохиолдолд бүх үйлчилгээ цуцлагдана. Энэ тохиолдолд тухайн дан болон бүх бүтээгдэхүүн үйлчилгээний доторх контент агууламж, зураг дуу дүрс, имэйлийн архив, текстэн мэдээлэлүүд нь эргэж сэргэхгүйгээр устгагдах, гарсан хохиролыг хэрэглэгч дангаараа хариуцна.

3.9 “Вэб байршуулах” үйлчилгээ болон “Бизнеэс Имэйл” үйлчилгээг шинээр авсан тохиолдолд 29 хоногийн дотор үйлчилгээгээ цуцалж төлбөрөө 100% буцаан авах эрхтэй. Энэ заалт нь үйлчилгээний сунгалт хийгдсэн бүтээгдэхүүнд хамаарахгүй

4. НУУЦЫГ ХАДГАЛАХ

4.1 Талууд энэ гэрээний дагуу хүлээн авсан мэдээлэлийн нууцыг чанд хадгална.

4.2 Борлуулагч болон хэрэглэгчийн нууцын гэрээтэй ажилтан буюу эрх бүхий хүмүүс талуудын хооронд шилжүүлэн өгсөн нууцын чанартай мэдээлэл, баримт бичигтэй танилцана.

5. ТӨЛБӨР, ТООЦООНЫ ЖУРАМ

5.1. Хэрэглэгч бүртгэлтэй албан ёсны имэйл хаягаараа үйлчилгээний нэхэмжлэл хүлээн авсанаас хойш ажлын 5 хоногт багтаан төлбөрийг нэхэмжлэлийн дагуу төлж барагдуулна.

5.2 Төлбөр төлөөгүйгээс хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ нь дангаараа болон бүгд түр хугацаагаар болон бүр мөсөн зогсоох нь нэгэнт худалдан авсан үйлчилгээний төлбөрөөс чөлөөлөх шалтгаан болохгүй.

5.3 Хэрэглэгч нь нэхэмжлэлийн дагуу төлбөрийг төлөхдөө төлбөрийн дараах хэлбэрүүд болох, цахим төлбөрийн хэрэгслүүд, онлайн төлбөрийн картаар, банкны шилжүүлэгээр дамжуулан эсвэл бэлнээр үйлчилгээний зааланд ирж төлж болно.

5.4 Хэрэглэгч нь банкны шилжүүлэгээр дамжуулан үйлчилгээний төлбөр төлж байгаа тохиолдолд гүйлгээний утга дээр домэйн нэр, нэхэмжлэлийн дугаар болон компаний регистерийн дугаарыг заавал бичсэн байна. Гүйлгээний утга тодорхойгүйгээс шалтгаалан гарах эрсдэлд Датаком ХХК хариулага хүлээхгүй.

6.ХАРИУЦЛАГА

6.1 Датаком ХХК болон хэрэглэгч нар энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

7. МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ

7.1 Гэрээтэй холбоотой асуудлаар маргаан гарвал талууд хэлэлцээний журмаар шийдвэрлэх бүхий л арга хэмжээг авна. Хэрэв асуудлыг харилцан тохиролцох замаар шийдвэрлэж чадахгүйд хүрвэл шүүх эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

8. ДАВТАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

8.1. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр Датаком ХХК нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй техник технологийн саатал учирсан тохиолдолд гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөл байдлыг арилгах хүртэл хойшлуулж болно

9. БУСАД

9.1 Гэрээнд талууд гарын үсэг зурж, төлбөр төлөгдсөнөөр хүчин төгөлдөр болно.

9.2 Гэрээтэй онлайнаар уншиж танилцаж “БИ ГЭРЭЭГ ЗӨВШӨӨРЧ БАЙНА” товчийг дарсанаар цаасан дээр байгуулсан гэрээний нэг адил хүчин төгөлдөр гэрээ гэж тооцно. Онлайн орчинд гэрээг зөвшөөрсөн тохиолдолд энэ гэрээг хэвлэж авч хүчин төгөлдөр гэрээ гэж ашиглаж болно.

  • 9.2.1 Хэрвээ онлайн орчинд “БИ ГЭРЭЭГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ” товч дарсанаар Датаком ХХК -р үйлчүүлэхгүй байх бүрэн эрх нь нээлттэй бөгөөд энэ гэрээг хүчингүйд тооцож сонгсон үйлчилгээ цуцлагдана.
  • 9.2.2 Харин үйлчилгээний танхимаар үйлчлүүлсэн тохиолдолд цаасан гэрээг тус бүр нэг хувийг хадгална.

9.3 Борлуулагч нь онлайн, буухиа шуудангаар болон дор дурдсан хаягаар хүсэлт, мэдэгдлийг хүлээн авна.

Борлуулагчийн хаяг:

Датаком ХХК Үйлчилгээний төв

Хан уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж Галакси Тауэр, 5007 тоот

Вэб сайт: www.datacom.mn

Утас: 7000 0505