Loading ...

Вэб баталгаажуулах SSL сертификат

SSL Сертификат нь вэб сервер болон хэрэглэгчийн хооронд дамжиж буй мэдээллийг тусгай кодчилолоор нууцлан баталгаажуулалт хийх үйлчилгээ юм. Таны вэб сайтын хэрэглэгчийн чухал тоо баримт, мэдээллийг нууцалж илүү итгэлцэл бий болгоно.

ТАНЬД САНАЛ БОЛГОХ

БАГЦ ҮЙЛЧИЛГЭЭ

POSITIVE SSL

112'200 ЖИЛД
Positive SSL нь технологийн салбарт хамгийн өргөн ашиглагддаг боломжийн үнэтэй сертификат юм. Positive SSL-г их хэмжээний гүйлгээ, дата өгөгдөл, хэрэглэгчийн чухал мэдээллийг дамжуулдаг вэб сайтад тохиромжгүй буюу хувийн блог, танилцуулга вэб сайт, жижиг сайтуудад тохиромжтой. Positive SSL-г 15 минут орчимд гаргаж өгнө.
Сонгох

COMODO SSL

184'800 ЖИЛД
Comodo SSL сертификат нь онлайн бизнес, интернэт банкны худалдаа, хэрэглэгчийн төлбөр тооцоо, гүйлгээний мэдээллийг хамгаалахад өргөн ашиглагддаг. Жижиг, дунд бизнест тохиромжтой ба бага өртөгөөр сайтын баталгааг нэмэгдүүлэхээс гадна хэрэглэгчдийн итгэлийг өсгөх баталгаа болно. Comodo SSL-г 15 минут орчимд гаргаж өгнө.
Сонгох

POSITIVE SSL WILDCARD

290'400 ЖИЛД
Positive SSL Wildcard нь 1 үндсэн домэйн нэрийн бүх дэд домэйн нэрүүдийг хамтад нь хамгаалах боломжтой. Дэд домэйн нэрийн тоо хязгааргүй, суулгаж ашиглахад тун энгийн ба таны цагийг хэмнэх болно. SSL сертификат үүсэхдээ *.домэйннэр.mn буюу www.домэйннэр.mn, eshop.домэйннэр.mn, mail.домэйннэр.mn гэх мэт бүх дэд домэйн нэр хамрагдана. Positive SSL Wildcard-г 15 минут орчимд гаргаж өгнө.
Сонгох
Үйлчилгээ

Oнцлох боломжууд

Өндөр нууцлал

Comodo SSL сертификат нь мэдээллийг 128 эсвэл 256-bit нууцлана.

Итгэл төрүүлнэ

SSL сертификатаар баталгаажсан бол хэрэглэгчид таны бизнест итгэх болно.

Хайлтын систем (SEO)

Google хайлтын системд таны сайт өндөр оноо авч, хайлтын үр дүнд таныг сурталчилна.

Comodo баталгаат тэмдэг

Comodo баталгаажсан тэмдэгийг хэрэглэгч харснаар баталгаатай сайт гэдгийг мэдэх болно.

30 хоног төлбөр буцаалт

Та төлбөрөө 30 хоногийн дотор буцаах боломжтой.


Түгээмэл

Асуулт & Хариулт

01
SSL Certificate нь вэб сервер болон хэрэглэгчийн хооронд дамжигдаж буй мэдээллийг тусгай алгоритмийн аргаар кодчилж мэдээллийг дундаас алдахгүй байх зорилготой аюулгүй байдлын технологи юм.
02
Хэрэв таны вэб сайт онлайн худалдаа, хэрэглэгчийн нууц мэдээлэл, банкны төлбөр тооцооны системтэй холбогдох зэрэг үйлдлүүдийг хийдэг бол аюулгүй ажиллагааны найдвартай байдлыг хангахын тулд SSL сертификат авах хэрэгтэй.
03
SSL сертификат нь нийтлэг хэрэглэгдэж байгаа бүх интернэт хөтөч дээр ажиллана.
04
Уучлаарай, SSL сертификатын багцийг дээшлүүлэх болон бууруулах боломжгүй. Хэрэв танд зайлшгүй солих хэрэгтэй бол шинээр худалдан авна.
05
Танд вэб сервер болон техникийн багахан мэдлэг байхад хангалттай. Танд тусламж хэрэгтэй бол https://www.datacom.mn/submitticket.php сайтад хандана уу.